бичсэн: Энхмандах , 2011-02-28,13:04
Эр, эм хоёр чаталж байна гэнэ.
Эр: -Чи ёстой санаанд багтамгvй vзэсгэлэнтэй бvсгvй байхаа тийм vv?
Эм: -Тийм vv, Яаж байна ? /сэмбэлзэн vсээ янзалж, царай улаа бутарна/
Эр: -Тийм байх боломжгvй хөлдvv тэнэг байдлыг байгаль дэлхий өөр яаж нөхөх билээ
төрөл:Компьютер
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2011-02-28,12:54
 - Нээрээ хүнийг зиплэж /ZIP/ болно гэж байна лээ шүү.
- Хаана? 
- Мэдээж Монголд. 
- Яаж? 
- Микронд чихээд л...
төрөл:Компьютер
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2008-12-24,11:19
«Та интернэт ашигладаг уу» гэсэн сэдвээр санал асуулга явуулахад хамрагдсан хүмүүс 100% «тийм» гэсэн хариу өгсөн нь манай улсад харилцаа, холбооны шинэ технологи ямаршуу түвшинд хөгжиж байгааг харуулсан хэрэг юм.
P.S. Санал асуулгыг интернэтээр явуулсан байна.

төрөл:Компьютер
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2008-12-24,11:18
 Интернэтийн айл болгонд оруулах дуулианаар нэгэн компани «Интернэтийн муу усны сувгаар айл бүхэнд» гэсэн ориг төсөл хийгээд дээшээ өргөн барьжээ. Яаж байгаа юм бэ гэхэд
«Холболт нь баас шиг удаан ч суваг нь өргөн» гэж хариулжээ.

төрөл:Компьютер
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2008-12-24,11:18
-Гурван программчинд өөрийн бизнес эхлүүлэх ямар боломж байна?
-Нэг вирус бичээд, нөгөөх нь антивирус бичихэд л хангалттай.
-Тэгвэл гурав дахь юу хийх юм бэ?
-Тэр бүхнийг нь ажлуулах үйлдлийн системийг бүтээхгүй юу...

төрөл:Компьютер
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2008-12-13,16:54
Yүр шөнийн заагаар хаалганы хонх дуугарна. Эхнэр босон нээвэл программчин ажилтай нөхөр нь гуйвчихсан зогсож байна гэнэ. Хувцас нь тамтаг болтлоо урагдчихсан, өөрөө согтуу, нүдэн дор нь томоос том хөх няц болсон харагдана.
Нөхөр:
-За миний шинэ скринсервер чамд таалагдаж байна уу?

төрөл:Компьютер
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
© Миний блог