бичсэн: Энхмандах , 2013-08-09,17:29
 1 эр бааранд:
УИХ-ын гишүүд бол хулгайч нар гэв.
Гэтэл 1 эр:
-Бага доромжлоорой!
-Tа УИХ-ын гишүүн үү?
-Үгүй ээ,би хулгайч байна.

бичсэн: Энхмандах , 2011-03-01,17:58
 Сүүлийн үед би хэнтэй яриад байгаагаа ч мэдэхгүй, хэн рүү залгаад байгаагаа ч мэдэхгүй, хэнээс мэссэж ирээд байгааг ч мэдэхгүй балай болчоод байнаа. Хүмүүсээс асуухаар дурлачиж дурлачиж гэхийн. Утасны дэлгэц эвдэрцэн байхад...

бичсэн: Энхмандах , 2011-03-01,13:08
NBA-ийн Houston Rockets-ийн тоглолтыг Өвөр монголын Одон ТВ ингэж тайлбарлав
Хөтлөгч: Одоо Пуужин ангийн Брукс бөмбөгөө наадуулжийна. Бөмбөгөө Артестад дамжуулжийна. Артест нь Пуужин ангидаа хамгийн бачим ууртай тоглогч юм. Зарим наадамд хянагчтай муудаж шийтгэл хүлээх нь зөндөө. Артест бөмбөгөө нааджийна, нэг тоглогчийг молигодлоо, 2 дахь тоглогчийг молигодоод 2 алдаас чулуудчихийм. Э-ээ-ээ хажуугаар нь тавьчлааа 
...

бичсэн: Энхмандах , 2011-01-24,15:16
2 найз тааралджээ.
-Сайн уу?
-Сайн.Чи сайн уу, сонин юу байна?
-Юмгүй. тэгж байгаад тухтай уулзах уу?
-Тэгье. хэзээ уулзахуу?
-Хэзээ x чахав.
-Хэдэн цагт уулзаж уу?
-Хэдээс ч Яахав.
-За за тохирлоо шүү.
-За баяртай.

бичсэн: Энхмандах , 2011-01-07,20:57
 Зааварлагч-генерал цэргийн ажил, амьдралтай танилцаж буй дvр эсгэн Гал тогоонд оржээ. Тэр тогоо дамжлан явсан хоёр цэрэгтэй тааралдан,
- Алив, наад тогоонд чинь юу байна, vзье, амтлая,
- За за генералаа, яах юм бэ?, хэрэггvй биз дээ
- Надтай бvv марга, алив халбагаа өг гэжээ. Тогоонд байсан зvйлийг генерал амтлан vзээд амаа мурийлган нулимаад,
- Vvнийг би хоол биш гэж бодож байна. Харин та хоёр юу гэж бодож байна гэхэд.
- Бид хоёр танд энэ хоол биш, тогооны угаадас гэж хэлэхийг бодсон л доо. Гэтэл та өөрөө хvчээр тулган шаардаж амталсан шvv дээ гэв.
...

бичсэн: Энхмандах , 2011-01-02,21:43
 Нэгэн эмэгтэй телевиз рүү утас цохиж байна.
-Танайх наад доогуураа яваад байгаа мессеж зараа гаргахаа болиоч тэгэх үү?
Манай нөхөр караокетэй андуураад ая оруулж дуулаад байх юм.

4-р сарын 1

бичсэн: Энхмандах , 2010-11-24,22:56
Нөхөр: -Чи намайг хуурсан уу?
Эхнэр: -Юу гэж дээ?
Нөхөр: -Хуурсан ш дээ?
Энхэр: -Үгүй дээ…
Нөхөр: -За үнэнээ хэлчих л дээ? -…
Эхнэр: -Хөршийн залуутай л нэг удаа… -
Нөхөр: -Үгүй ээ, өнөөдөр 4 сарын нэгэнд намайг хуурсан уу л гэж асууж байна…

бичсэн: Энхмандах , 2010-11-23,16:31
Сурвалжлагч: Хотын утааг яаж арилгах вэ
Хэрүүлч А: Зун болохоор өөрөө арилчихдаг юм тэнэгээ, нэртэйгээр нь өвөл яаж бороо оруулах вэ гэчхээч
Сурвалжлагч: Өвөл яаж бороо оруулах вэ
Хэрүүлч А: Хахахаха чи мэддэггүй юм уу?, Африкт өвөл бороо ордын за юу

бичсэн: Энхмандах , 2010-10-14,12:42
Нөхөр гар утсаа аваад 00-н өрөөнд ороод гэрийнхээ утас руу залгаж байна. Эхнэр утсаа авав.
Эхнэр: - Байна уу!?
Нөхөр: - Би чамдаа хайртай шүү! хонгор минь!
Нөхөр гялс 00-с гараад: - Хэн залгасан бэ??
Эхнэр: - Аан манай найз л ярьж байна.

бичсэн: Энхмандах , 2010-09-28,20:58
Хоёр архичин уулзав. - Уухгүй байя гэхээр эх орны эдийн засаг сүйрчих гээд. Ууя гэхээр гэр орны эдийн засаг сүйрчих гээд хэцүү юм аа гэхэд - Хөөш хөөш..., хувийн эрх ашгаас илүү, улс эх орныхоо эрх ашгийг дээгүүрт тавина шүү хө

бичсэн: Энхмандах , 2010-09-19,23:29
Муфаса Симбад: Миний хүү тэр од бол чиний од гэжээ
Симба: Аль од?
Муфаса: Тэр од!
Симба: Аль од?
Муфаса: Тэр од!
Симба: Аан Тэр од yy??
Муфаса: Аль од?..

бичсэн: Энхмандах , 2010-09-14,09:06
Амьтны хvрээлэн. Ингэ, ботго хоёр ярилцаж байна гэнэ.
-Ээж ээ, бид яагаад ийм өргөн тавхайтай байгаа юм бэ.
-Яахав дээ, тэмээ биднийг элсэн дээгvvр явахад шигдvvлэхгvй гэж л тэр.
-Тэгвэл яагаад ийм хоёр бөхтэй байгаа юм бэ?
-Яахав дээ, халуун цөлд ус олдохгvй vед энэ хоёр бөхөнд хуримтлагдсан ус л биднийг авардаг юм шvv дээ.
-Шаал балай юм?
-Юу?
-Юу юу гэж амьтны хvрээлээнд бvх насаа өнгөрөөхийн хооронд ийм шал балай илvv юмаар өөрсдийгөө зовоох ямар хэрэгтэй юм. Бөөндвөл таарна
...

бичсэн: Энхмандах , 2010-05-01,22:20
Оршуулгын газар нүх ухдаг дөрвөн гар архидаж байна гэнэ.
Нэг нь “Хөөш, энэ чадарсан нөхдүүдийг босоогоор нь оршуулж байвал зүгээр юм бишүү” гэсэнд
Нөгөөх нь “Ер нь бол хайрцаггүй оршуулж байвал дээр ш дээ модонд хэмнэлттэй” гэхийн сонсоод
Гурав дахь “Тэгээд бүсэлхий хүртэл нь булаад байвал хөшөөний чулуу ч хэрэггүй болох юм байна ш дээ” гэвэл
Дөрөв дэх нөхөр ”За тэгээд гар гараас нь бариулаад орхивол ч ёстой ганган хашаатай болох нь тэр дээ
...

бичсэн: Энхмандах , 2010-01-01,21:53
хүү: ээжээ миний гэдэс өвдөөд байна
ээж: хоосон болоод тэгж байгаа юм эдгэдгийн,
орой нь тэднийд сайд айлчлаад сайд: миний толгой их өвдөж байна
хүү: хоосон болоод тэгж байгаа юм.

бичсэн: Энхмандах , 2009-12-27,12:21
Арми. Жа нь салаагаа жагсаагаад vvрэгдэж байна гэнэ.
-За, өнөөдөр оройн vдэшлэг дээр Өвлийн өвөө болох хvсэлтэй байлдагч байвал жагсаалаас урагш алхаад. Нэг ч байлдагч гарч ирсэнгvй.
-Ойлгосонгvй, нөхөд дайчид аа. Тэгээд та нар бvгдээрээ цасан охин болцгоох гээд байгаа юм уу?

бичсэн: Энхмандах , 2009-12-08,11:36
нэг хүн хэлжийнэ. энэ ГАНДЕРийн (Gender) асуудал гэцүү болжийнэ гэтэл найз нь гүү ээ наадахийг чинь Г-р биш Ж гээр Жендэр дууддаг байхгүй юу гснд. эхний нөхөр өө майя ЖОД гэжээ

бичсэн: Энхмандах , 2009-12-08,11:26
How do you do - Чи яаж хийдэг вэ?
I'm all right - Би бүгдийг баруунаас нь
What's up man - Юу чинь босчихоов залуу минь?
See you - Харнаа чамайг...

бичсэн: Энхмандах , 2009-11-29,18:18
Чебарушка Гена матартай найзалж гэнэ.
Гена: Чебарушка чи утсаа яагаад авахгүй байгаан
Чебарушка: Гена чи надад дахиад нэг утас аваад өг
Гена: Би чамд өчигдөрхөн утас авч өгсөн шүүдээ
Чебарушка: Би тэрийг чинь чихрүүгээ унагаачихаад олохгүй байнаа

бичсэн: Энхмандах , 2009-11-12,12:10
 НVБ-ээс “Бусад улс оронд хvнс хvрэлцэхгvй байгаа талаар та хувийн бодлоо чин vнэнээр хэлж тусална уу” гэсэн санал асуулга явуулаад бvтэлгvйтжээ. Учир нь:
-африкчууд “хvнс” гэж юv байдгийг,
-дорнод европчууд “чин vнэн” гэж юv болохыг,
-баруун европчууд хvрэлцэхгvй байна” гэж юv гэсэн vг болохыг,
-хятадууд “хувийн бодол” гэж юv байдгийг,
-өмнөд америкчууд “тусална уу” гэж яадгийг,
-америкчууд “бусад оронгэж юу байдгийг тус тус ойлгоогvй гэнэ ...

бичсэн: Энхмандах , 2009-11-11,18:44

Бүсгүйчүүдийн нөхөрлөл: Нэгэн бүсгүй гэртээ хоноогүй шалтгаанаа найз бүсгүйндээ хоносон хэмээн нөхөртөө тайлбарлажээ. Нөхөр нь түүний хамгийн сайн 10 найзруу утасдаж асуухад тэдний хэн нь ч энэ тухай мэдэхгүй гэсэн хариу өгчээ.
Эрчүүдийн нөхөрлөл: Нэгэн эр гэртээ хоноогүй шалтгаанаа найзындаа хоносон гэж тайлбарлахад эхнэр нь хамгийн сайн арван найзруу нь залгаж асуухад тэдний 8 нь манайд хоносон хэмээн ам тангараг өгч, үлдсэн 2 нь одоо ч гэсэн манайд байна гэжээ

...
© Миний блог