бичсэн: Энхмандах , 2011-11-19,23:16
Нэгэн хүүхэн жолооны дамжаа дүүргэн шалгалт өгч байна гэнэ.
-За та хөдөлгүүр яаж ажилладагийг л хэлчих. Тэгээд тэнцүүллээ.
-Яанаа, би өөрийнхөө ойлгосноор хариулчихаж болох уу?
-Мэдээж хэрэг бололгүй яах вэ?
-Ийннн тррррр унннннн.....
төрөл:Тэнэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2009-02-03,22:27
Уламжлалт эдийн засаг.
Та хоёр үнээтэй. Нэгийг нь зарж бух авна. Yлдсэн үнээ чинь тугаллаж та сүүтэй, зарах махтай болж эдийн засаг чинь хөгжнө.

Энэтхэгийн эдийн засаг.
Та хоёр үнээтэй түүндээ мөргөж, тахидаг.

Пакистаны эдийн засаг.
Танд үнээ байхгүй ч Энэтхэгийн бүх үнээ таных гэж мэдэгдэнэ. АНУ-аас эдийн засаг, Хятадаас цэргийн туслалцаа хүсээд, Англиас онгоц, Италиас машин, Германаас шинэ технологи, Швейцараас зээл, Оросоо танк, архи гуйна. Бүх мөнгөөрөө үнээ худалдаж авсныхаа дараа өндөр хөгжилтай орнууд хамаг шүүсийг чинь сорж байна гэж мэдэгдэнэ.

АНУ-ын эдийн засаг.
Та 2 үнээтэй. Нэг...
төрөл:Тэнэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2008-12-24,11:21
Тэрбумтны эрхийн тэнэг хүү баас үнэртсэн аятай ярвайна. Ээж нь:
- Яасан бэ Балдан миний хүү? Яах вэ? Ааваараа ахиад нэг машин эсвэл онгоц авахуулмаар байна уу?
-Yгүй дээ. Тэр хогнуудаар би юугаа хийх юм бэ? Зүгээр л сая би өөрийгөө гомо гэдгийг гэнэт мэдлээ.
-Өө иймхэн юм байсан юмуу? Аав чинь тэгвэл маргааш гэхэд чамд од болохын хүслэн болсон нэг эрэгтэй дуучинг худалдаад аваад өгчихнө шүү дээ.
...
төрөл:Тэнэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
© Миний блог