бичсэн: Энхмандах , 2009-11-11,12:41
 Хүүхнүүдийг "Чи их хөөрхөн юмаа" гэхэд
Америк эмэгтэйчүүд: Баярлалаа гэдэг бол
Францчууд: үүнээс ч илүү хөөрхөн байсан юм,
Орос бүсгүй: Тийм гэжүү, Англичууд: Арай үгүй байлгүй дээ,
харин Монголчууд: За битгий хуцаад бай

бичсэн: Энхмандах , 2009-11-11,12:37
 Эрхзvйн хичээл дээр профессор: -Хууран мэхлэх гэж юу вэ? гэж асуухад
оюутан: -Та одоо надад муу тавьбал хууран мэхлэлт болно.
профессор -Яагаад?
оюутан:  -Нөгөө этгээдийнхээ vл мэдэх байдлыг ашиглан тvvнд хохирол учруулахыг хууран мэхлэлт гэдэг билээ

бичсэн: Энхмандах , 2009-10-23,17:06
Гурилтай шөл бууз хоёр маргалдаад гурилтай шөл буузыг зодчихоод зугтчихав. Гэтэл бууз өөрийн хамаатнууд болоох банш, хуушуур, пирошкигээ дагуулаад зодохоор явлаа. Тэдний замд бэлэн гоймон тааралдхад өө муу гурилтай шөл чамайг буржгар хими хийлгэсэн ч танина шvv гээд зодчихов

бичсэн: Энхмандах , 2009-10-20,17:03
Ажил олгогч: -Та манай компанид ажиллахын тулд, Windows-ийн бүх текст, зураг, дуу дүрсний программ дээр ажиллаж чаддаг байхаас гадна орос англи, хятад япон, солонгос, турк, хинди хэлээр чөлөөтэй ярьдаг байх хэрэгтэй.
Ажилд орохоор ирсэн хүн: -Би Кадиллакаар ажилдаа ирж орой хүргүүлж, 4-6 бие хамгаалагчтай, хотын төвд 6 өрөө хаустай, Гавайн арлын далайн эрэг дээр 2 давхар зуслантай, тэгээд сард 150 мянган долларын цалин авбал болж байна.
Ажил олгогч: -Тэр ч арай дэндэнэ ээ.
Ажилд орохыг хүсэгч: -Чи л өөрөө эхлээ биз 
...

бичсэн: Энхмандах , 2009-10-16,13:07
 Xэрээ болжмор 2 хэрэлдэж гэнэ. Тэгсэн чинь хэрээ нь би хөөнд хутгалдсан "ХУН" байна гэжээ. Тэгсэн болжмор нь тэгвэл би өсөлт нь зогссон "БҮРГЭД" байна гэж ээ 

бичсэн: Энхмандах , 2009-10-11,00:49
Туулай нэгэн өглөө дэлгүүр явж байж. Гэтэл урд нь зам дээр арслан хэвтэж байжээ.
Туулай: - Арслан ахаа тойроод гарчихая, тэгэх үү?
Арслан: - Гар гар.
Туулай буцаад явж байтал арслан хэвтэж л байж.
Туулай бас л: - Арслан ахаа тойроод гарчихая тэгэх үү?
Арслан: - Гар гар.
Туулай гарчихаад эргэж хараад: - Арслан ахаа, та яагаад наанаа хэвтээд байгаа юм бэ?
Арслан: - Өө ах нь харин хавханд орчихлоо.
Гэтэл туулай: - Тэгээд мал минь зам дээр юундаа хөглөрөөд байгаа юм гэжээ. 
...

бичсэн: Энхмандах , 2009-10-11,00:48
Залуу: - Хоол авъя 
Зөөгч: - Байхгүй
Залуу: - Салад 
Зөөгч: - Байхгүй
Залуу: - Өөр юу байна
Зөөгч: - Тайван дөө. Хичээлдээ яваад л... Ажлаа хийгээд л... 
© Миний блог