ТИС-ийн нэгдүгээр курс. Анхны лекц. Багш:
-За лекцээ эхлүүлэхээс өмнө би та нарт инженер гэж ямар хүнийг хэлдэг талаар тайлбарлаж өгье. Тэгэхээр бүгдээрээ өдөр болгон техникийн зориулалтаар машин спирт авчирч өгдөг нэг үйлдвэр байна гэж төсөөлцгөөе. Тэгээд тэр үйлдвэрт нь спиртийг юүлж хийдэг дороо том кранттай нэг их том сав байдаг гэж бодъё. Савны дэргэд нь зөвхөн дагалдах бичигт заасан хэмжээгээр спиртийг тун нарийн хэмжиж хийж өгдөг яагаад ч панаалдах уяраах аргагүй хянагч авгай өдөржин суудаг гэж бодъё.Орой нь ажил тарахын үед саванд үлдсэн спиртийг крантаар нь шавхан гоожуулаад агуулахад хийгээд лацдаад яваад өгдөг. Харин одоо асуулт тавъя. Энэ үйлдвэрээс яаж баригдалгүй спирт гаргаж уух вэ?
Оюутнууд балмагдсан хэдий дараа дараалан өөрсдийнхөө хувилбаруудыг хэлэв. Эцэст нь багш:
-За сонслоо. Та нар болоогүй байна. Энэ үйлдвэрийн инженерүүд нь хувингаа савны дотор нь талд нь бэхэлчихдэг байж. Тийм болохоор хувин өглөө савыг дүүргэхэд дүүрээд, савны үлдэгдлийг шавхаж бүх хүмүүсийг явсны дараа нь инженерүүд хувинтай спиртээ гаргаж ирээд уудаг байжээ. Тэгэхээр бүгдээрээ энэ хэдэн жилийн дотор энэ үйлдвэрийн инженерүүд шиг энгийн бөгөөд үр ашигтай сэтгэдэг инженерүүд болохоор суралцах хэрэгтэй.