2009-02-03
Уламжлалт эдийн засаг.
Та хоёр үнээтэй. Нэгийг нь зарж бух авна. Yлдсэн үнээ чинь тугаллаж та сүүтэй, зарах махтай болж эдийн засаг чинь хөгжнө.

Энэтхэгийн эдийн засаг.
Та хоёр үнээтэй түүндээ мөргөж, тахидаг.

Пакистаны эдийн засаг.
Танд үнээ байхгүй ч Энэтхэгийн бүх үнээ таных гэж мэдэгдэнэ. АНУ-аас эдийн засаг, Хятадаас цэргийн туслалцаа хүсээд, Англиас онгоц, Италиас машин, Германаас шинэ технологи, Швейцараас зээл, Оросоо танк, архи гуйна. Бүх мөнгөөрөө үнээ худалдаж авсныхаа дараа өндөр хөгжилтай орнууд хамаг шүүсийг чинь сорж байна гэж мэдэгдэнэ.

АНУ-ын эдийн засаг.
Та 2 үнээтэй. Нэгийг нь зараад нөгөөхийг нь 4 дахин илүү сааль өгдөг болгоно. Тэгээд тэр нь гэнэт муухай орилоод үхээд өгөхөөр ихэд гайхаад гуравдагч ертөнцийн орнуудыг буруутгана. Тэдэнд ямар ч үнээ байнуу үгүй юу гэдэг нь хамаагүй. Тэгээд буруутгасан улсыннхаа эсрэг дайн зарлаад, үгүй бол дэлхий сөнөх гээд байна гэж мэдэгдэнгээ ялалт байгуулан үнээ үлдвэл булааж авна.

Францын эдийн засаг.
Та хоёр үнээтэй. Гэвч үндсэн хуулийн дагуу хамгийн багаар бодож 4 –н үнээтэй байх ёстой тул эрхээ сэргээхээр ажил хаялт зарлана.

Германы эдийн засаг.
Та хоёр үнээтэй. Арчилж, боловсронгуй болгосоор явандаа 100 жил насладаг нэг нэгнээ сүүгээр жилдээ ганц удаа ундаалдаг үнээ болгож хувиргана.

Английн эдийн засаг.
Танд хоёр үнээ бий. Даанч хоёулаа галзуу өвчтэй.

Швейцарийн эдийн засаг.
Та 5000 үнээтэй ч нэг нь ч таных биш. Тэгээд тэднийг нутаг дээрээ байлгасны хөлсөнд чамгүй хөлс авна.

Японы эдийн засаг.
Та 2 үнээтэй. Байнга боловсруулсны хүчинд үнээ чинь 10 дахин бага, 20 дахин өндөр сааль өгдөг болно. Дараа нь компьютерийн үнээ зохион бүтээгээд түүнээ дэлхийн зах зээлд амжилттай шахна.

Оросын эдийн засаг.
Та 2 үнээтэй. Тооллог хийтэл 47 үнээ байгаа болж таарна. Нэг шил юм задлаж уугаад ахиад тоолтол 17 үнээ гарна. Yүнийг тэмдэглэхийн тулд нэг үнээгээ гаргаад ахиад нэг шил юм задална.

Хятадын эдийн засаг.
Хоёр үнээ бий. Түүнийг нь 300 хүн саана. Хариуд нь хүн амын ажлын байраар бүрэн хангасан гэж мэдэгдээд статистик үзүүлэлтийг санаатайгаар муутгаж магадгүй бүх хүнийг цаазаар авна.

Монголын эдийн засаг.
2 үнээ байх нь байна. Жил тойрон зуд, ган, шүлхий ээлжилсээр хоёул унаад өгөхөөр ширийг нь Эрээн гаргаж зараад оронд нь оймс, углааш оруулж ирж шахчихаад зуд, шүлхий Энхбаяр, Ху намаас болсон гэж зарлана. Дэлхийн банкнаас зээл авч 3 үнээ авна. Гэвч эдийн засаг гэж юу байдгийг мэддэггүй болохоор нэг үнээг нь ерөнхийлөгч, нөгөө үнээг нь ерөнхий сайд, үлдсэн үнээг нь ТТГ-ын даргаар томилно.

Сэтгэгдэл:


Монголд тусламжаар ирэнгүүтээ ерөнхийлөгч болдог азтай үнээ юмаа rolling on the floor
Бичсэн: dao цаг: 09:14, 2009-03-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax