2008-12-16
Олимпийн тоглолт ид явагдах үе. Дэлхийн бүх алкашууд цугларч хэн их уухаа шалгаруулах өөрсдийн олимпийг явуулахаар шийдэв. Тэмцээний үеэр жижиг шанагаар хутгаж уухаар шийджээ.
Тайлбарлагч:
-За ингээд дэвжээн дээр америкийн тамирчин гарч ирлээ. Нэг дэх шанаг, хоёр, гурав, дөрөв, тав тасарчихлаа. За энэ харин америкийн тамирчныг дэвжээн дээрээс чирч буулгаж байхад тэр цаана монгол тамирчин нэрмэлээр бие халаалт хийж суугаа харагдана.
-За хоёр дахь ээлжинд францын тамирчин дэвжээн дээр гарч ирж байна. Нэг дэх шанага. Хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо, найм, ес... тасарчихлаа. Францын тамчирчинг чирж буулгалааа. Yгүй тэр монгол тамирчин нэрмэлээр халаалт хийсэн хэвээр байна.
-За монгол тамирчин дэвжээн дээр гарч ирлээ. Бие халаалт маш сайн хийсэн харагдаж байна. За эхэллээ дээ. Нэг дэх шанага. Хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо, найм, ес, арав, арван нэг, арван хоёр, арван гурав... хорин нэг, хорин хоёр ... тасарчихлаа хөөрхий. За ингээд шанаганы тасарсан ишийг гагнах хооронд монгол тамирчин маань үргэлжлүүлэн нэрмэлээр халаалт хийсээр байгааг та бүхэн харж байна ....
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax