бичсэн: Энхмандах , 2010-09-26,10:26
Хөдөөнөөс ирсэн нөхөр хотынхоо гаарийчин найзтай буу хална.
- Монгол ухаан гэж гvй мөн айхтар юм шvv.
- Яаж байна?
- Яах юу байхав манай тэндэхийнхэн vхрийн бааснаас нэрмэл гаргадаг тусгай төхөөрөмж бvтээгээд, амжилттай ашиглаж байна гээд л бодчих.
- Ёстой лаг юмаа.
- Лаг нь ч лаг л даа. Гэхдээ сvvлдээ vхрийн баас хvрэхээ байгаад баларч байна аа.
...

бичсэн: Энхмандах , 2010-09-26,10:19
Өвөө нь ачаа дагуулаад Гандан хийд орсон гэнэ.
- Өвөө энэ лам ямар хэлээр яриад байгаа юм бэ?
- Түвд хэлээр ном уншиж байгаа юм аа.
- Англиар уншихгүй яасан юм бол?
- Лам нь одоохондоо Англи хэл мэдэхгүй юм аа....
- Тэгвэл Монголоор ярьж болохгүй юм уу?
- Бурхан багш нь одоохондоо Монгол хэл мэдэхгүй байгаа юм аа гэж ярилцжээ.

бичсэн: Энхмандах , 2010-09-19,23:29
Муфаса Симбад: Миний хүү тэр од бол чиний од гэжээ
Симба: Аль од?
Муфаса: Тэр од!
Симба: Аль од?
Муфаса: Тэр од!
Симба: Аан Тэр од yy??
Муфаса: Аль од?..

бичсэн: Энхмандах , 2010-09-14,09:06
Амьтны хvрээлэн. Ингэ, ботго хоёр ярилцаж байна гэнэ.
-Ээж ээ, бид яагаад ийм өргөн тавхайтай байгаа юм бэ.
-Яахав дээ, тэмээ биднийг элсэн дээгvvр явахад шигдvvлэхгvй гэж л тэр.
-Тэгвэл яагаад ийм хоёр бөхтэй байгаа юм бэ?
-Яахав дээ, халуун цөлд ус олдохгvй vед энэ хоёр бөхөнд хуримтлагдсан ус л биднийг авардаг юм шvv дээ.
-Шаал балай юм?
-Юу?
-Юу юу гэж амьтны хvрээлээнд бvх насаа өнгөрөөхийн хооронд ийм шал балай илvv юмаар өөрсдийгөө зовоох ямар хэрэгтэй юм. Бөөндвөл таарна
...

бичсэн: Энхмандах , 2010-05-01,22:20
Оршуулгын газар нүх ухдаг дөрвөн гар архидаж байна гэнэ.
Нэг нь “Хөөш, энэ чадарсан нөхдүүдийг босоогоор нь оршуулж байвал зүгээр юм бишүү” гэсэнд
Нөгөөх нь “Ер нь бол хайрцаггүй оршуулж байвал дээр ш дээ модонд хэмнэлттэй” гэхийн сонсоод
Гурав дахь “Тэгээд бүсэлхий хүртэл нь булаад байвал хөшөөний чулуу ч хэрэггүй болох юм байна ш дээ” гэвэл
Дөрөв дэх нөхөр ”За тэгээд гар гараас нь бариулаад орхивол ч ёстой ганган хашаатай болох нь тэр дээ
...

бичсэн: Энхмандах , 2010-01-12,02:51
Аав хүү хоёр хоёулаа хэл муутай юмсанж. Нэг өдөр цайгаа ууж суутал ширээн дээгүүр шоргоолж явахыг хүү хараад:
-Ааваа ааваа жогоолж явж байна хараа хараа. . . гэхэд аав нь
-Жогоолж гэдэг юм уу наадахыг чинь шогоолж гэдэг юм байхгүй юу миний хүү...гэж сургажээ.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2010-01-01,21:53
хүү: ээжээ миний гэдэс өвдөөд байна
ээж: хоосон болоод тэгж байгаа юм эдгэдгийн,
орой нь тэднийд сайд айлчлаад сайд: миний толгой их өвдөж байна
хүү: хоосон болоод тэгж байгаа юм.

Босс болох багаасаа.

бичсэн: Энхмандах , 2009-12-30,22:49
"АЛТАН ҮЕ" хүүхэд залуучуудын төвд дараах сэдвүүдээр лекц уншиж,зөвлөлгөө өгч байна.
Сэдвүүд:
-Авилга өгч авч сурах ёсон
-Босс болох багаасаа
-Хэрхэн дарга мэргэжилтэй болох вэ?
-Мэргэжилээ хэрхэн сонгох вэ буюу Амьдралд ашигтай 21 албан тушаал
-Үнэн юм шиг ярьж,өөрийн юм шиг авах аргууд
төрөл:Улс төр
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2009-12-27,12:21
Арми. Жа нь салаагаа жагсаагаад vvрэгдэж байна гэнэ.
-За, өнөөдөр оройн vдэшлэг дээр Өвлийн өвөө болох хvсэлтэй байлдагч байвал жагсаалаас урагш алхаад. Нэг ч байлдагч гарч ирсэнгvй.
-Ойлгосонгvй, нөхөд дайчид аа. Тэгээд та нар бvгдээрээ цасан охин болцгоох гээд байгаа юм уу?

бичсэн: Энхмандах , 2009-12-13,02:33
Шинэ дөхөөр л шинэ жилтэй холбоотой хөгжилтэй бичлэг оруулах донтой болжээ. хэхэ. Энэ удаад юүтүб-ээс нэг бичлэг олсноо оруулая. Таалагдана гэдэгт итгэлтэй байна. За тэгээд сайхан баярлацгаагаарай.






төрөл:
сэтгэгдэл: |

бичсэн: Энхмандах , 2009-12-08,11:36
нэг хүн хэлжийнэ. энэ ГАНДЕРийн (Gender) асуудал гэцүү болжийнэ гэтэл найз нь гүү ээ наадахийг чинь Г-р биш Ж гээр Жендэр дууддаг байхгүй юу гснд. эхний нөхөр өө майя ЖОД гэжээ

бичсэн: Энхмандах , 2009-12-08,11:26
How do you do - Чи яаж хийдэг вэ?
I'm all right - Би бүгдийг баруунаас нь
What's up man - Юу чинь босчихоов залуу минь?
See you - Харнаа чамайг...

бичсэн: Энхмандах , 2009-12-02,00:56
Өөдгүй компьютер: Тэр олон компьютер дундаас чамайг би сонгож авсан. Даарчих вий гэсэндээ машин барьж тээр шаалгүй тэврээд би гэртээ оруулсан. Гадуурхаж би чамайг газар тавьсан уу ? Үгүй. Аль л сайхан зураг, дуу хөгжим, хэрэгтэй гэсэн програмуудыг суулгасан.Ганцаардаад байна гэхээр чинь принтер авч өгсөн. Уйдаад байна гэхээр чинь интернэт суулгуулсан. Өдөр бүр тоосыг чинь арчиж өнгө зүстэй байлгадаг. Элдэв хүн суулгаж энэ тэрийг чинь эвдлүүлсэн үү ? Үгүй. Ингэж хүн хайрлаад байхад гацаж шогтоод... этр ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2009-11-29,18:18
Чебарушка Гена матартай найзалж гэнэ.
Гена: Чебарушка чи утсаа яагаад авахгүй байгаан
Чебарушка: Гена чи надад дахиад нэг утас аваад өг
Гена: Би чамд өчигдөрхөн утас авч өгсөн шүүдээ
Чебарушка: Би тэрийг чинь чихрүүгээ унагаачихаад олохгүй байнаа

бичсэн: Энхмандах , 2009-11-12,12:10
 НVБ-ээс “Бусад улс оронд хvнс хvрэлцэхгvй байгаа талаар та хувийн бодлоо чин vнэнээр хэлж тусална уу” гэсэн санал асуулга явуулаад бvтэлгvйтжээ. Учир нь:
-африкчууд “хvнс” гэж юv байдгийг,
-дорнод европчууд “чин vнэн” гэж юv болохыг,
-баруун европчууд хvрэлцэхгvй байна” гэж юv гэсэн vг болохыг,
-хятадууд “хувийн бодол” гэж юv байдгийг,
-өмнөд америкчууд “тусална уу” гэж яадгийг,
-америкчууд “бусад оронгэж юу байдгийг тус тус ойлгоогvй гэнэ ...

бичсэн: Энхмандах , 2009-11-11,18:44

Бүсгүйчүүдийн нөхөрлөл: Нэгэн бүсгүй гэртээ хоноогүй шалтгаанаа найз бүсгүйндээ хоносон хэмээн нөхөртөө тайлбарлажээ. Нөхөр нь түүний хамгийн сайн 10 найзруу утасдаж асуухад тэдний хэн нь ч энэ тухай мэдэхгүй гэсэн хариу өгчээ.
Эрчүүдийн нөхөрлөл: Нэгэн эр гэртээ хоноогүй шалтгаанаа найзындаа хоносон гэж тайлбарлахад эхнэр нь хамгийн сайн арван найзруу нь залгаж асуухад тэдний 8 нь манайд хоносон хэмээн ам тангараг өгч, үлдсэн 2 нь одоо ч гэсэн манайд байна гэжээ

...

бичсэн: Энхмандах , 2009-11-11,12:41
 Хүүхнүүдийг "Чи их хөөрхөн юмаа" гэхэд
Америк эмэгтэйчүүд: Баярлалаа гэдэг бол
Францчууд: үүнээс ч илүү хөөрхөн байсан юм,
Орос бүсгүй: Тийм гэжүү, Англичууд: Арай үгүй байлгүй дээ,
харин Монголчууд: За битгий хуцаад бай

бичсэн: Энхмандах , 2009-11-11,12:37
 Эрхзvйн хичээл дээр профессор: -Хууран мэхлэх гэж юу вэ? гэж асуухад
оюутан: -Та одоо надад муу тавьбал хууран мэхлэлт болно.
профессор -Яагаад?
оюутан:  -Нөгөө этгээдийнхээ vл мэдэх байдлыг ашиглан тvvнд хохирол учруулахыг хууран мэхлэлт гэдэг билээ

бичсэн: Энхмандах , 2009-10-23,17:06
Гурилтай шөл бууз хоёр маргалдаад гурилтай шөл буузыг зодчихоод зугтчихав. Гэтэл бууз өөрийн хамаатнууд болоох банш, хуушуур, пирошкигээ дагуулаад зодохоор явлаа. Тэдний замд бэлэн гоймон тааралдхад өө муу гурилтай шөл чамайг буржгар хими хийлгэсэн ч танина шvv гээд зодчихов

бичсэн: Энхмандах , 2009-10-20,17:03
Ажил олгогч: -Та манай компанид ажиллахын тулд, Windows-ийн бүх текст, зураг, дуу дүрсний программ дээр ажиллаж чаддаг байхаас гадна орос англи, хятад япон, солонгос, турк, хинди хэлээр чөлөөтэй ярьдаг байх хэрэгтэй.
Ажилд орохоор ирсэн хүн: -Би Кадиллакаар ажилдаа ирж орой хүргүүлж, 4-6 бие хамгаалагчтай, хотын төвд 6 өрөө хаустай, Гавайн арлын далайн эрэг дээр 2 давхар зуслантай, тэгээд сард 150 мянган долларын цалин авбал болж байна.
Ажил олгогч: -Тэр ч арай дэндэнэ ээ.
Ажилд орохыг хүсэгч: -Чи л өөрөө эхлээ биз 
...
© Миний блог