бичсэн: Энхмандах , 2009-10-16,13:07
 Xэрээ болжмор 2 хэрэлдэж гэнэ. Тэгсэн чинь хэрээ нь би хөөнд хутгалдсан "ХУН" байна гэжээ. Тэгсэн болжмор нь тэгвэл би өсөлт нь зогссон "БҮРГЭД" байна гэж ээ 

бичсэн: Энхмандах , 2009-10-11,00:49
Туулай нэгэн өглөө дэлгүүр явж байж. Гэтэл урд нь зам дээр арслан хэвтэж байжээ.
Туулай: - Арслан ахаа тойроод гарчихая, тэгэх үү?
Арслан: - Гар гар.
Туулай буцаад явж байтал арслан хэвтэж л байж.
Туулай бас л: - Арслан ахаа тойроод гарчихая тэгэх үү?
Арслан: - Гар гар.
Туулай гарчихаад эргэж хараад: - Арслан ахаа, та яагаад наанаа хэвтээд байгаа юм бэ?
Арслан: - Өө ах нь харин хавханд орчихлоо.
Гэтэл туулай: - Тэгээд мал минь зам дээр юундаа хөглөрөөд байгаа юм гэжээ. 
...

бичсэн: Энхмандах , 2009-10-11,00:48
Залуу: - Хоол авъя 
Зөөгч: - Байхгүй
Залуу: - Салад 
Зөөгч: - Байхгүй
Залуу: - Өөр юу байна
Зөөгч: - Тайван дөө. Хичээлдээ яваад л... Ажлаа хийгээд л... 

бичсэн: Энхмандах , 2009-03-09,23:52
 -Вовка ээж рүүгээ гүйж ирээд:
-Нэг танихгүй нөхөр гал тогоонд орчихсон манай асрагчийг үнсээд байна. Ээж нь гал тогоо руу ухасхийтэл, Вовка:
-Дөрвөн сарын нэгээн. Танихгүй нөхөр биш аав үнссэн юм аа.

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2009-03-09,23:52
 Вовка тосгоноос ирээд ээждээ:
-Үнээ сүү өгдөг гэж та нар худлаа хэлжээ.
-Яагаад худлаа гэж?
-Сүүг үнээнээс хүчээр авдаг юм байна ш дээ

төрөл:Вовка
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2009-03-09,23:50
 Вовка аавдаа:
-Аав аа, биднийг сургууль дээр хуурдаг юм байна ш дээ.
-Хэн тэр вэ?
-Манай багш. Өчигдөр тэр хоёр дээр хоёрыг нэмбэл дөрөв гээд байсан.
-Үгүй тэгээд яагаа вэ?
-Тэгсэн чинь өнөөдөр гурав дээр нэгийг нэмээд дөрөв гэнэ ээ.

төрөл:Вовка
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2009-02-08,12:24
Эх нь охинтойгоо TV vзэн сууж байгаад суваг сольтол эр эм хоёр "vзэж" байна гэнэ. Эх бушуухан өөр суваг дээр тавихад охин нь асууж байна гэнэ.
- Ээж ээ, саяны ах эгч хоёр юу хийж байсан бэ?
- Аа.. торт хийж байгаа юм аа. Хэд хоногийн дараа нэг өглөө охин ээж дээрээ ихэд баясгалантай гvйж ирэв.
- Ээж ээ, ээж ээ, өнөөдөр манайх торт иднэ тийм ээ, өчигдөр шөнө аав та хоёрыг торт хийж байхыг би харсаан.
...

бичсэн: Энхмандах , 2009-02-03,22:42
Дээд сургуулийн лекц. Багш нь лекц дуусахын үед оюутнуудаасаа асууж байна гэнэ.
-Ингэхэд хүсч байгаа мөртлөө чадахгүй байгаа хүнийг хэн гэдгийг та нар хэлээд өгөөч.
Оюутнууд бүгд нэг дуугаар:
-Бэлгийн сулралтай эр.
Багш:
-Тэгвэл чаддаг мөртлөө хүсэхгүй байгаа хүнийг хэн гэx вэ?
Тэр цаанаас ганц эмэгтэй оюутны гомдсон дуу:
-Өөдгүй новш гэнэ....

...

бичсэн: Энхмандах , 2009-02-03,22:38
Оюутан залуу эмэгтэйчүүдийн нийтийн байр руу орж ирэв. Жижүүр авгай:
- За чи хэнтэй уулзах нь вэ?
-Харин ээ, таны бодлоор хэнтэй уулзвал найдвартай бол?

бичсэн: Энхмандах , 2009-02-03,22:27
Уламжлалт эдийн засаг.
Та хоёр үнээтэй. Нэгийг нь зарж бух авна. Yлдсэн үнээ чинь тугаллаж та сүүтэй, зарах махтай болж эдийн засаг чинь хөгжнө.

Энэтхэгийн эдийн засаг.
Та хоёр үнээтэй түүндээ мөргөж, тахидаг.

Пакистаны эдийн засаг.
Танд үнээ байхгүй ч Энэтхэгийн бүх үнээ таных гэж мэдэгдэнэ. АНУ-аас эдийн засаг, Хятадаас цэргийн туслалцаа хүсээд, Англиас онгоц, Италиас машин, Германаас шинэ технологи, Швейцараас зээл, Оросоо танк, архи гуйна. Бүх мөнгөөрөө үнээ худалдаж авсныхаа дараа өндөр хөгжилтай орнууд хамаг шүүсийг чинь сорж байна гэж мэдэгдэнэ.

АНУ-ын эдийн засаг.
Та 2 үнээтэй. Нэг...
төрөл:Тэнэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2009-02-03,21:32
Олон жилийн туршид манай ард түмэн нийгэм, улс төрийг шинжсээр олон төрлийн мэргэн ажиглалт хийжээ. Тухайлбал гэнэт хүмүүс өдөр шөнө гэлгүй хаалга балбан үнэгүй сонин тарааж, хүүхдийн талбай байгуулаад, гурил будаа зүгээр өгөөд эхэлбэл ирвэл удахгүй сонгууль болно гэсэн үг.
төрөл:Улс төр
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2008-12-24,11:22
Youtube  дээр байгаа хөгжилтэй бичлэгүүдийг оруулая гэж бодлоо. Доорхи бичлэгийг үзхэд танд хэсэг ч гэсэн инээд бэлэглэх байхаа..




Ингээд та бүхэндээ Шинэ жилийн мэнд хүргэе!!!

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2008-12-24,11:21
Тэрбумтны эрхийн тэнэг хүү баас үнэртсэн аятай ярвайна. Ээж нь:
- Яасан бэ Балдан миний хүү? Яах вэ? Ааваараа ахиад нэг машин эсвэл онгоц авахуулмаар байна уу?
-Yгүй дээ. Тэр хогнуудаар би юугаа хийх юм бэ? Зүгээр л сая би өөрийгөө гомо гэдгийг гэнэт мэдлээ.
-Өө иймхэн юм байсан юмуу? Аав чинь тэгвэл маргааш гэхэд чамд од болохын хүслэн болсон нэг эрэгтэй дуучинг худалдаад аваад өгчихнө шүү дээ.
...
төрөл:Тэнэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2008-12-24,11:19
«Та интернэт ашигладаг уу» гэсэн сэдвээр санал асуулга явуулахад хамрагдсан хүмүүс 100% «тийм» гэсэн хариу өгсөн нь манай улсад харилцаа, холбооны шинэ технологи ямаршуу түвшинд хөгжиж байгааг харуулсан хэрэг юм.
P.S. Санал асуулгыг интернэтээр явуулсан байна.

төрөл:Компьютер
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2008-12-24,11:18
 Интернэтийн айл болгонд оруулах дуулианаар нэгэн компани «Интернэтийн муу усны сувгаар айл бүхэнд» гэсэн ориг төсөл хийгээд дээшээ өргөн барьжээ. Яаж байгаа юм бэ гэхэд
«Холболт нь баас шиг удаан ч суваг нь өргөн» гэж хариулжээ.

төрөл:Компьютер
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2008-12-24,11:18
-Гурван программчинд өөрийн бизнес эхлүүлэх ямар боломж байна?
-Нэг вирус бичээд, нөгөөх нь антивирус бичихэд л хангалттай.
-Тэгвэл гурав дахь юу хийх юм бэ?
-Тэр бүхнийг нь ажлуулах үйлдлийн системийг бүтээхгүй юу...

төрөл:Компьютер
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2008-12-24,11:16
Вовка хүү том эгчийгээ найз залуутайгаа уулзах тоолонд нь сэм чагнасаар эгчийнхээ хэлсэн үгээр нь график гаргажээ.
-    9-р сарын 1-5-ны өдөр  “Балайрад байгаач ээ, өнөөдөр болохгүй гэж байна шүү дээ”.
-    9-р сарын 6-11-ий өдөр “Өнөөдөр харин болно шүү хонгорхон минь”.
-    9-р сарын 12-21-ний өдөр ”Чи одоо өнөөдөр чадах юмуу эсвэл бас дээрийнхэ шиг болохгүй юм уу?”.
-    9-сарын 22-26-ны өдөр “Өнөөдөр харин болно шүү хонгорхон минь”.
-    9-р сарын 26-30-ны өдөр “Балайрад байгаач ээ, өнөөдөр болохгүй гэж байна шүү дээ”.
Асуулт: Энэ оны 10- р сарын 22-ны өдөр  Вовка хүү том эгчийнхээ өрөөнөө...
төрөл:Вовка
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2008-12-24,11:14
Хоёр чукча явж байна гэнэ.
-Хөөх, тэрийг хар даа. Энэ хавиар огт үзэгдэж харгдаагүй хоёр нөхр явж байна. Хоёулаа очоод намалдгийг нь нээгээд өгөх үү?
-Наад хоёр чинь мундаг зодолддог хүмүүс байж таараад хоёулаа зодуулчихвал яана?
-Бид хоёрыг яасан гэж зодох болж байна?
төрөл:Чукчаа
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Энхмандах , 2008-12-24,11:13
-Ээж ээ өчигчдөр аав цалингаа аваа юу?
-Тийм. Чи яаж мэдэв?
-Цаадах чинь угаалгын өрөөнд орчихсон толины өмнө сахалаа хусаад зогсож байна.

бичсэн: Энхмандах , 2008-12-16,20:31
Шинэ оросыг оршуулж байна. Гялгар гутал, шинэ костюм өмсүүлж арван хуруунд нь алтан бөгж хүзүүнд нь алтан гинж зүүжээ. Нэг эмгэн хүүдээ
-Чи хүмүүс яаж амьдарч байгааг хар даа хэмээх нь сонсогдлоо.

© Миний блог